C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
13 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Абу-Даби дахь хэлэлцээ: Орос, Украин есөн сарын дараа дахин уулзаж, олзлогдогсдоо солилцохоор тохирлоо
13 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Абу-Даби дахь хэлэлцээ: Орос, Украин есөн сарын дараа дахин уулзаж, олзлогдогсдоо солилцохоор тохирлоо

Орос, Украины төлөөлөгчид есөн сарын завсарлагааны дараа АНУ-ын зуучлалаар АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо хоёр өдөр хэлэлцээ хийлээ. Энхийн гэрээний асуудлаар тодорхой ахиц гараагүй ч талууд олзлогдсон цэргүүдээ дахин солилцохоор тохиролцов.

Энхийн гэрээ ахисангүй, солилцоо тохирлоо

ОХУ, Украины төлөөлөгчид есөн сарын дараа анх удаа хэлэлцээний ширээний ард суулаа. АНУ зуучилсан энэ хэлэлцээ Абу-Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн юм. Энхийн гэрээний гол асуудлуудаар талууд нэгдсэн байр суурьт хүрсэнгүй. Харин олзлогдсон цэргүүдээ дахин солилцох шийдвэр гаргасан нь энэ удаагийн хэлэлцээний бодит үр дүн боллоо.

Тусгай элч нар Москва, Киевт

Абу-Дабигийн хэлэлцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер, Стив Уиткофф нар Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Уулзалтын үеэр В.Путин хэлэлцээний дараагийн шатанд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг зөвшөөрсөн гэж С.Уиткофф мэдэгдэв.

Үүний дараа АНУ-ын тусгай элч нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, хэлэлцээний явцын талаар санал солилцлоо.

Киевийн болгоомжлол

В.Путин мөргөлдөөнийг эцэслэх асуудлыг Д.Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нартай хийж болзошгүй уулзалтын үеэр хэлэлцэх сонирхолтой байгаа юм. Гэхдээ тэрбээр уг уулзалтад В.Зеленскийг оролцуулахгүй байх байр суурьтай байгаа нь Украины эрх баригчдыг болгоомжлоход хүргэж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс