Хоёр орны Засгийн газар 2022 оноос тогтмол зохион байгуулж буй энэхүү хөтөлбөрт Солонгосын талаас 10 орчим хүн оролцов.
Тэд Гадаад хэргийн, Санхүү-эдийн засаг, Хууль зүй, Үйлдвэр-худалдаа ба эрчим хүчний яамны ажилтнууд, монгол судлалын залуу эрдэмтдээс бүрдсэн ажээ. Монголын талыг Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга Гансүх тэргүүлжээ.
Аравдугаар сарын 11-нд Гадаад харилцааны яаманд болсон уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Мөнхтүшиг оролцож, оны долдугаар сард болсон Солонгос–Монголын дээд түвшний уулзалт хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах үндсийг тавьсан гэж дурджээ. На Ён Ук дарга дээд түвшний уулзалтын үр дүнд тулгуурлан соёл, хүмүүс хоорондын солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Сарын 13-нд төлөөлөгчид Ховор металлын хамтын ажиллагааны төвд зочилсон. Төв нь Солонгосын Үйлдвэр-худалдаа ба эрчим хүчний яамны 2023–2027 оны ХАХТ төсөл бөгөөд төсөв нь 9.8 тэрбум вон орчим. Энд Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM) Монголын талын геологийн байгууллагатай хамтран Монголын ховор металлын дээжид шинжилгээ хийж, техникийн сургалт явуулдаг.