C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
15 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө"
15 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө"
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.11.17) мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө зарлалаа. Ардчилсан нам түүнийг үнэн худлыг тогтоохын тулд ажлаа өгч, шалгуулахыг шаардаж байсан бөгөөд Ерөнхийлөгч энэ шаардлагатай санал нийлж байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн өнөөдөр 11:00 цагт цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн сар гаруйн хугацаанд Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл гарч байгааг онцлоод, "Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн" гэдгийг сануулав.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал" гэж У.Хүрэлсүх хэлсэн.

Ерөнхийлөгч Ардчилсан намын шаардлагад шууд хариулт өглөө. "Ардчилсан нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө" гэжээ. Мөн шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Энэ асуудал Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын талаарх мэдээллээс үүдэлтэй. УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар сүүлийн үед энэ талаар олон нийтийн сүлжээнд удаа дараа мэдээлэл дэлгэж байсан. Өчигдөр (11.16) Ардчилсан нам мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгч болон авлигын хэрэгт холбогдсон сайд, төрийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаасаа огцорч, шалгуулахыг шаардсан юм.

Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга түр хугацаагаар хэрэгжүүлэх бөгөөд шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах ёстой.

Үүрэгт ажлаа яг хэзээ, ямар журмаар хүлээлгэн өгөх, шалгалт ямар эрх зүйн үндэслэлээр явагдах талаар албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна. Нэмэлт мэдээллийг nmnews.mn үргэлжлүүлэн хүргэнэ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс