C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
4 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Японы Элчин сайдын өргөмжлөлийг С.Баттулга хүртлээ
4 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Японы Элчин сайдын өргөмжлөлийг С.Баттулга хүртлээ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара 11 дүгээр сарын 17-нд Элчин сайдын өргөөнд Улсын филармонийн захирал Сүхбаатарын Баттулгад Элчин сайдын өргөмжлөл гардууллаа. Энэ жил уг өргөмжлөлийг ганцхан хүн хүртсэн байна.

Японы ЭСЯ-ны мэдээлснээр, Элчин сайдын өргөмжлөлийг Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүн, байгууллагад жил бүр олгодог.

С.Баттулгын удирддаг Улсын филармони гурван хамтлагтай: симфони оркестр, морин хуурын чуурхай, «Баян Монгол» биг бэнд. Нийт 180 гаруй уран бүтээлч, ажилтантай.

Элчин сайдын яам 2022 оны айлчлалыг онцолжээ. Тэр жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр филармонийн морин хуурын чуурхай Японы NHK Hall-д тоглож, тоглолтыг Японы Эзэн хаан, Хатан хаан хүрэлцэн ирж үзсэн юм.

Мөн филармони Японы Эзэн хааны төрсөн өдрийн хүлээн авалт, япон дууны тэмцээн зэрэг ЭСЯ-ны арга хэмжээнд байнга дэмжлэг үзүүлж ирсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс