C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
3 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Эгийн голын УЦС: Монгол, Оросын эрдэмтэд эцсийн тайлангаа Москвад хүлээлгэн өгч, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
3 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Эгийн голын УЦС: Монгол, Оросын эрдэмтэд эцсийн тайлангаа Москвад хүлээлгэн өгч, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв

Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг өчигдөр (11-р сарын 19) Москвад ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өглөө. Эрдэмтэд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд судалгааны үр дүн, зөвлөмжийг 12-р сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулна.

Хоёр орны эрдэмтэд хоёр жил ажиллаж «Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ» судалгааг гүйцэтгэсэн. Москвад болсон хэлэлцүүлгээр судалгааны гол үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн, шинжээч оролцов. Тэдэнтэй хамт төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Усны газрын дарга З.Батбаяр нар явсан байна. Оросын талыг Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков нар тэргүүлж, нийт 20 эрдэмтэн, шинжээч төлөөлсөн.

Судалгааны үр дүнг Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэсэн нь Монголын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдүүлж байна гэж Монголын тал үзэж байна.

Хамтарсан судалгаа хэрхэн эхэлсэн бэ

Хамтарсан судалгааны эх сурвалж нь 2024 оны намар. 2024 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн оны 10-р сард тухайн үеийн Байгаль орчны сайд С.Одонтуяа Москвад ажиллахдаа Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцсон. 

Хоёр улсын хамтын шийдвэр шаардагдаж буйн шалтгаан нь Байгал нуур. Байгаль нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг. Харин нуурт цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг. Өмнө нь өөр орны хийсэн судалгааг Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй байсан. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эгийн голын УЦС-ын талаар францууд судалгаа хийсэн. Оросууд найрсаг бус харилцаатай орны дүгнэлт гээд хүлээн зөвшөөрөөгүй гэж УИХ-д мэдээлж байжээ.

Энэ удаагийн судалгааны урьдчилсан дүн саяхан гарсан. Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Судалгааны дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа. Төслийн цаашдын хувь заяаг 12-р сарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан шийдэх төлөвтэй.

Төслийн явцыг доорх цагийн хэлхээс харуулав.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс