C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
43 минутын өмнө
Үсгийн хэмжээ
Нийслэлд 80 мянга орчим хяналтын камер ажиллаж, хулгайн гэмт хэрэг гуравны нэгээр буурчээ
43 минутын өмнө
C.Сэтгүүлч
Нийслэлд 80 мянга орчим хяналтын камер ажиллаж, хулгайн гэмт хэрэг гуравны нэгээр буурчээ
Улаанбаатарт одоогоор 80 мянга орчим хяналтын камер ажиллаж байна. Энэ онд бүртгэгдсэн гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан бол хулгайн гэмт хэрэг 33 хувиар цөөрсөн байна.

МҮОНРТ-ийн 11-р сарын 22-нд мэдээлснээр гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 53 хувиар, залилах гэмт хэрэг 16.2 хувиар, дээрэм 6.7 хувиар буурчээ. Харин гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгдсэн бөгөөд хамгийн өндөр илрүүлэлттэй нь хулгайн хэрэг байна.

Буурсан ч гэсэн нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 31 мянгад хүрсэн. Үүний 40 хувь буюу 12 мянга гаруй нь залилах гэмт хэрэг. Тиймээс залилан хотын хамгийн том аюулын нэг хэвээр байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран иргэдийн оролцоотой хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүнд "Олон нийтийн цагдаа", "Хүүхэд хамгаалагч цагдаа", "Оюутан цагдаа" болон гол усны аюулаас сэргийлэх эргүүл багтана.

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс