C.Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
10 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Японд жилд 100 сая иенээс дээш орлого олдог хүний тоо 10 жилд хоёр дахин өсөв
10 цагийн өмнө
C.Сэтгүүлч
Японд жилд 100 сая иенээс дээш орлого олдог хүний тоо 10 жилд хоёр дахин өсөв
Японд жилд 100 сая иен буюу түүнээс дээш орлого олсон хүний тоо 2024 онд 38,000 болсон. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 2.19 дахин их. Хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ болон удирдлагын цалин хөлс өссөн нь гол шалтгаан гэж Kyodo News агентлагийн дүн шинжилгээнд дурджээ.

Японы Үндэсний татварын газраас нийтэлсэн жилийн эцсийн татварын тайлангийн мэдээнд Kyodo News агентлаг дүн шинжилгээ хийжээ. Үүнээс үзэхэд 2014 онд жилд 100 сая иен ба түүнээс дээш орлоготой 17,348 хүн байсан бол 2024 онд энэ тоо 38,000 болж, 2.19 дахин өссөн байна. Ковид-19 цар тахлын нөлөө намжсанаас хойшхи сүүлийн дөрвөн жилд өсөлт хамгийн огцом байсан.

Харин дундаж орлоготой иргэдийн амьжиргаа төдийлөн дээшлээгүй. Тиймээс өндөр орлоготой хүмүүсийн татварыг Япон хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуулт дахин хурцаар тавигдаж байна. Он дуусахын өмнө татварын шинэчлэлийн хэлэлцүүлэг эрчимжиж байгаа юм.

Баялаг нийслэл орчимд төвлөрч байна

Чинээлэг хүмүүсийн дийлэнх нь Токиогийн нийслэл бүсэд амьдардаг. 38,000 хүний 22,117 буюу 60 орчим хувь нь Токио, Чиба, Сайтама, Канагава мужид оршин суудаг.

Бүс нутгийн ялгаа ч их байна. Токиод 100,000 хүн тутмын 100 гаруй нь жилд 100 сая иенээс дээш орлоготой байхад зүүн хойд Японы Акита зэрэг мужид энэ үзүүлэлт 10 хүрэхгүй байна.

 

2027 оноос татвар нэмэгдэнэ

Япон улс баян чинээлэг хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 2027 оны санхүүгийн жилээс эхлэн жилд 600 сая иен буюу түүнээс дээш орлоготой хүмүүсийн татварын дарамт өснө. Харин Засгийн газар иргэдийг мөнгөө хувьцаа болон бусад санхүүгийн хөрөнгөд хөрөнгө оруулахыг уриалж байгаа энэ үед санхүүгийн орлогын татварыг өсгөх нь зөв эсэхэд үнэт цаасны салбарынхан болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс