Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
6 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Дарханы ган цогцолборыг Хятадын “Jianlong” барина: 806 сая ам.долларын төсөл 2029 онд ашиглалтад орно
6 цагийн өмнө
Сэтгүүлч
Дарханы ган цогцолборыг Хятадын “Jianlong” барина: 806 сая ам.долларын төсөл 2029 онд ашиглалтад орно

Монгол Улсын анхны бүрэн циклийн ган үйлдвэрлэлийн цогцолборын стратегийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry Group” шалгарлаа.

Тус компани төслийн хувьцааны 80-аас доошгүй хувийг эзэмшиж, Дархан-Уул аймгийн Орхон суманд баригдах үйлдвэрийг 2029 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сонгон шалгаруулалтын үр дүнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газар шалгарсан компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

30 компаниас таван санал, эцсийн шатанд хоёр

Олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авсан. Хоёр компанийн онооны зөрүү 32.77 байна.

Шалгарсан компани төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулахаар санал болгосон. Мөн үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг өөрөө хариуцаж, дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулна. Компанийн саналд дараах амлалтууд багтжээ:

  • 1,800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх;
  • цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх.

Урьдчилсан ТЭЗҮ-ийн тооцоо

Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр төсөлд нийт 806 сая ам.доллар шаардлагатай. Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллахад гарах үр өгөөжийг ингэж тооцоолжээ:

Үзүүлэлт Тооцоолсон дүн
Жилийн борлуулалт 645 сая ам.доллар
Жилийн цэвэр ашиг 101.5 сая ам.доллар
Улсын төсөвт жил бүр төвлөрүүлэх татвар 63.4 сая ам.доллар
Ажлын байр 1,650
ДНБ-ий өсөлт +4.9%
Импорт −4.8%
Экспорт +2.3%
Төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө +350–400 сая ам.доллар

Арматурын үнэ 20 орчим хувиар буурах боломжтой

Монгол Улсын ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ 2025 онд 1.07 сая тоннд хүрсэн. 2030 он гэхэд 1.7 сая тонн болох төлөвтэй байна.

Яамны тооцоогоор ганг дотооддоо үйлдвэрлэвэл нэг тонн арматурын үнэ 700 ам.доллараас 550–600 ам.доллар болж, 20 орчим хувиар буурах боломжтой. Энэ нь барилгын салбарын өртгийг бууруулж, импортын хараат байдлыг багасгана. Мөн эрдэс баялгийн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдолтой гэж яам онцолжээ.

Дараагийн алхам: гэрээний хэлэлцээ

Цаашид шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг хэлэлцэнэ. Хэлэлцээрээр санхүүжилт, технологи, байгаль орчны асуудлыг тохиролцоно. Мөн талуудын эрх, үүрэг, эрсдэлийг нарийвчлан тогтооно. Үйлдвэрийг 2027–2029 онд барьж, 2029 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс