Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
6 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
АНУ-ын тагнуулын байгууллагууд цахим халдлагад өртөж, нууцын зэрэглэлгүй мэдээлэл алдагдлаа
6 цагийн өмнө
Сэтгүүлч
АНУ-ын тагнуулын байгууллагууд цахим халдлагад өртөж, нууцын зэрэглэлгүй мэдээлэл алдагдлаа

АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) болон Үндэсний тагнуулын захирлын газрын (ODNI) нууцын зэрэглэлгүй системд цахим халдлага гарсныг тогтоожээ. Нэг долоо хоногийн дотор ТТГ, Холбооны мөрдөх товчоо (ХМТ), Хөдөө аж ахуйн яам дараалан халдлагад өртсөн нь холбооны сүлжээний аюулгүй байдалд анхаарал хандуулахад хүргэлээ.

Халдлагад нээлттэй эх сурвалжийн тагнуулыг (OSINT) дэмждэг нууцын зэрэглэлгүй систем өртжээ. Шинжээчид энэ системээр гадаадын засгийн газар, цэргийн үйл ажиллагааг мэдээ, сошиал медиа зэрэг нээлттэй мэдээллээр судалдаг. Бусад төрийн байгууллагын мэдээлэл ч алдагдсан байж болзошгүй гэж The New York Times мэдээлэв. Энэ тухай The New York Times сонин Мягмар гарагт анх мэдээлсэн.

ODNI-ийн нэгэн албан тушаалтан CNN-д чухал чадавхи болон нууц системүүдийн ажиллагаа тасалдаагүй гэж мэдэгджээ. Өөр нэг эх сурвалжийн хэлснээр асуудлыг аль хэдийн шийдвэрлэсэн. ТТГ тайлбар өгөхөөс татгалзсан. 

Хэн халдсан бэ?
Хоёр эх сурвалжийн хэлснээр анхны шинж тэмдгүүд халдлага Хятадаас гаралтай байж болзошгүйг харуулж байгаа ч Хятадын засгийн газар оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Үндэсний тагнуулын захирал Жей Клэйтон халдлагын ард хэн байгааг ХМТ шалгаж байгаа гэж Fox News-т Ням гарагт ярьжээ. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нууц мэдээлэл алдагдаагүй ч эрсдэл бага биш. Шинжээчид юу хайж байгааг харснаар АНУ-ын тагнуулын тэргүүлэх чиглэл болон анхаарлаас гадуур үлдсэн сул талыг тайлж мэдэх боломжтой гэнэ. 

ХМТ ба Хөдөө аж ахуйн яам
Үүнээс өмнө хакерууд ХМТ-ны Гэмт хэргийн мэдээллийн үндэсний төвд (NCIC) нэвтэрсэн. Энэ нь цагдаа нар зам дээрх шалгалт, хувийн мэдээллийн шалгалтын үеэр ашигладаг мэдээллийн сан юм. Ямар мэдээлэл алдагдсан нь одоогоор тодорхойгүй байна. 

Хөдөө аж ахуйн яамны хувьд өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын улмаас олон аппликейшн хэд хоног ажиллаагүй бөгөөд яам болон фермерүүдийн хоорондох төлбөрийн хэрэгслүүд доголдсон.

Дэд сайд Ричард Фордайс хувь хүний мэдээлэл алдагдаагүй, өгөгдөл устаагүй гэж мэдэгджээ. Эдгээр халдлагыг ТТГ болон ODNI-д гарсан халдлагатай холбосон нотолгоо одоогоор олон нийтэд ил болоогүй байна

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс