Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
6 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Эрдэнэс Тавантолгой «Чингис хаан» Үндэсний баялгийн санд түүхэн дээд буюу 675.7 тэрбум төгрөг төвлөрүүллээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч
Эрдэнэс Тавантолгой «Чингис хаан» Үндэсний баялгийн санд түүхэн дээд буюу 675.7 тэрбум төгрөг төвлөрүүллээ

«Эрдэнэс Тавантолгой» ХК өнөөдөр (2026.11.25) «Чингис хаан» Үндэсний баялгийн санд 675.7 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хуримтлал юм. Үүнээс хоёрхон долоо хоногийн өмнө компани улсын төсөвт нэг их наяд төгрөгийн ногдол ашиг шилжүүлсэн байв.

Компани 2026 оны 11 дүгээр сарын 9-нд төрд ногдох нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Харин өнөөдөр Үндэсний баялгийн санд 675.7 тэрбум төгрөг шилжүүлснээр энэ сард улсын төсөв болон санд нийт 1.68 их наяд гаруй төгрөг оруулаад байна.

«Чингис хаан» Үндэсний баялгийн сан нь байгалийн баялгаас олсон өгөөжийг иргэдэд хүртээх, ирээдүйн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилготой. Сангийн хөрөнгийг иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулна.

Ийм хэмжээний хуримтлал үүсгэх боломжийг компанийн энэ оны үр дүн бүрдүүлжээ. «Эрдэнэс Тавантолгой» ХК 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 27.4 сая тонн нүүрс борлуулж, 2 тэрбум ам.долларын орлого олсон. Энэ нь жилийн борлуулалтын төлөвлөгөөний 126 хувь бөгөөд жилийн төлөвлөгөөгөө оны эцсээс өмнө давуулан биелүүлсэн гэсэн үг. Мөн энэ хугацаанд компани 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, улс болон орон нутгийн төсөвт төлөх татвар, хураамжийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байна.

Цаашид компани олборлолт, борлуулалт, экспортоо тогтвортой нэмэгдүүлж, улсын төсөв болон Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрээ өсгөхөөр төлөвлөж байна. Мөн тогтвортой, ногоон уул уурхайг хөгжүүлэх зорилт тавьжээ.

Эх сурвалж: «Эрдэнэс Тавантолгой» ХК

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс