Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
20 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Увсын цоохор ирвэсийг хамгаалахаар дөрвөн жилийн санамж бичиг шинэчлэн байгууллаа
20 цагийн өмнө
Сэтгүүлч
Увсын цоохор ирвэсийг хамгаалахаар дөрвөн жилийн санамж бичиг шинэчлэн байгууллаа

“Ирвэс хамгаалах сан” ТББ болон Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичгээ арваннэгдүгээр сарын 25-нд шинэчиллээ. Энэ хугацаанд цоохор ирвэсийн тооллого, амьдрах орчны судалгаа хийж, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг бууруулахад анхаарна.

Монгол Улсад 1000 гаруй цоохор ирвэс байгаагийн 600 орчим нь Увс аймагт амьдардаг. Тиймээс тус аймаг энэ ховор махчин амьтны хамгийн чухал тархацын нэг юм. Түргэн уул болон Цагаан шувуут уулын дархан цаазат газар Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг. Эдгээр нь хил дамнасан тусгай хамгаалалттай газар төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин, өвөрмөц экосистем болохоороо онцлогтой.

“Ирвэс хамгаалах сан” ТББ Хамгаалалтын захиргаатай олон жил тогтмол хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа хамтын ажиллагаагаа дахин дөрвөн жилээр сунгалаа. Санамж бичгийн хүрээнд талууд дараах ажилд илүү анхаарна:

  • Увс нуурын ай савд цоохор ирвэсийн тооллого явуулах
  • Ирвэсийн амьдрах орчны судалгааг идэвхжүүлэх
  • Нутгийн иргэдтэй хамтран хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах
  • Байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх

Малчид алдсан малаа QR кодоор бүртгүүлнэ

Хамтын ажиллагааны эхний алхам болгож цахим судалгааг өнөөдрөөс авч эхэллээ. Цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтанд малаа бариулсан малчид тусгай QR кодыг гар утсаараа уншуулж, асуулгыг цахимаар бөглөнө.

Малчдын өгсөн мэдээллээр зэрлэг амьтны халдлагад өртсөн малын хорогдлыг бүртгэнэ. Мөн цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтан малд хэр нөлөөлж байгааг судална. Эдгээр мэдээлэлд үндэслэн хүн, мал, зэрлэг амьтан зэрэгцэн оршиход туслах хамгааллын арга хэмжээг төлөвлөх юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс