Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
20 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
“Xpeng” хүн дүрст роботоо 2027 онд зах зээлд гаргана: үнэ нь цахилгаан машинтай дүйцнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч
“Xpeng” хүн дүрст роботоо 2027 онд зах зээлд гаргана: үнэ нь цахилгаан машинтай дүйцнэ
“Xpeng” хүн дүрст роботоо 2027 онд зах зээлд гаргана: үнэ нь цахилгаан машинтай дүйцнэ

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” “IRON” нэртэй хүн дүрст роботоо 2027 оны II улирлаас худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Роботын үнэ тус компанийн цахилгаан автомашины дундаж үнэтэй ойролцоо байх юм.

Энэ тухай “Xpeng”-ийн ТУЗ-ийн дэд дарга Брайан Гү Bloomberg TV-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. Түүний хэлснээр “IRON” роботыг эхний ээлжинд жижиглэн худалдааны туслах ажилтны үүрэг гүйцэтгэхээр сургана. Одоогоор “Xpeng”-ийн цахилгаан автомашины үнэ 18 мянган ам.доллароос эхэлдэг.

Компани 2027 онд хэдэн арван мянган хүн дүрст робот борлуулах зорилт тавьсан. Ирэх оныг робот үйлдвэрлэлээ өргөжүүлж, бизнесийн эргэлтэд оруулах шийдвэрлэх жил гэж үзэж байна. Роботын хэрэглээг жижиглэн худалдаа, арилжааны үйлчилгээнээс эхлүүлээд бусад салбарт тэлэх боломжтой гэж компани үзэж байгаа юм.

“Xpeng” зөвхөн робот зарах бус, программ хангамжийн шинэчлэл, сургалт, өгөгдлийн дэд бүтцийн үйлчилгээг тогтмол орлогын эх үүсвэр болгох арга замыг ч эрэлхийлж байна.

Машины зах зээл удааширч буй үед шинэ чиглэл хайж байна

БНХАУ-ын цахилгаан автомашины борлуулалт зогсонги байдалд орж буй энэ үед “Xpeng” хүн дүрст робот, автомат жолоодлого, нисдэг автомашин зэрэг чиглэлд бизнесээ төрөлжүүлж байна. Мөн жолоочгүй таксины үйлчилгээнд тусгайлан зориулсан анхны автомашинаа 2027 онд танилцуулахаар төлөвлөж буйгаа компани мэдээлсэн.

Салбарын өрсөлдөөн ширүүсэж, үйлдвэрлэгчид үнээ бууруулж буй нөхцөлд “Xpeng”-ийн III улирлын орлого өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн ч компани алдагдалтай ажилласан. Брайан Гүгийн хэлснээр компани автомашины үндсэн бизнесийнхээ ашигт ажиллагааг сайжруулахын зэрэгцээ шинэ бизнесүүдээ эдийн засгийн хувьд үр ашигтай болгоход анхаарч байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс