Сэтгүүлч
Ангилал
Хэзээ
19 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Бээжин АНУ-ын шинэ татварыг эрс эсэргүүцлээ: «"Илүүдэл хүчин чадал" бол протекционизмын шалтаг»
19 цагийн өмнө
Сэтгүүлч
Бээжин АНУ-ын шинэ татварыг эрс эсэргүүцлээ: «"Илүүдэл хүчин чадал" бол протекционизмын шалтаг»

«Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл»-ийн асуудлаар хяналт шалгалт явуулсны дараа АНУ Хятадыг оролцуулан 14 улсын бараанд нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байна. Хятад үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Бээжингийн үзэж байгаагаар Вашингтоны энэ алхам Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын дүрмийг зөрчсөн, нэг талыг барьсан бодлого юм.

БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Хэ Ядун хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгдэв. Түүний хэлснээр Вашингтоны үйлдэл олон улсын эдийн засгийн дэг журмыг сулруулж, ДХБ-ын дүрмийг зөрчиж байгаа нь нэг талыг барьсан бодлогын илрэл аж.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR) 11 дүгээр сарын 25-ны мягмар гарагт Худалдааны тухай хуулийн «301 дүгээр зүйл»-ийн дагуу явуулсан шалгалтынхаа дүнг танилцуулж, авах арга хэмжээний саналаа дэвшүүлсэн. USTR энэ шалгалтыг 2026 оны 3 дугаар сарын 11-нд эхлүүлсэн бөгөөд Хятад, Европын Холбоо, Сингапур, Швейцарь, Норвеги, Индонез, Малайз, Камбож, Тайланд, Солонгос, Вьетнам зэрэг нийт 16 эдийн засгийг хамарч байв. Үүний өмнө Хятад улс байр сууриа дэлгэрэнгүй тусгасан бодлогын баримт бичиг гаргаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэтрүүлсэн гэх мэдэгдлийг няцаажээ.

Хэ Ядуний хэлснээр зарим улс «илүүдэл хүчин чадал»-ын асуудлыг протекционизмын буюу дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах шалтаг болгон ашиглаж байна. Тэд зах зээлийн хэвийн өрсөлдөөнийг улс төржүүлж, аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг улс төрийн хэрэгсэл болгож байна гэж тэрбээр шүүмжилсэн.

Ийм арга хэмжээ тухайн улсуудын дотоод бүтцийн асуудлыг шийдэхэд тус болохгүй гэж төлөөлөгч онцолсон. Харин дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж, дэлхий дахинд инфляцыг хурдасгана. Мөн бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд урт хугацааны, тогтолцооны шинжтэй эрсдэл бий болгоно гэж тэрбээр анхааруулсан.

Хэ Ядун Вашингтоныг алдаатай үйлдлээ засаж, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэхийг уриалав. Хятадын тал нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаална гэдгээ ч мэдэгдсэн.

Өмнө мэдээлснээр АНУ худалдааны томоохон түншүүд болох Хятад, Япон, Европын Холбоо, Энэтхэг зэрэг 14 улсын бараанд шинээр нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
© 2026 Нийслэлийн мэдээ
Үндсэн цэс
Бусад цэс